Мэдээг үзэх: 949 | Сэтгэгдэл: 5
Энэхүү жихүүдэс хүргэм түүх нь яг одоо та бидний ихээхэн шимтэн тоглож
буй MINECRAFT тоглоомтой холбоотой юм. Товчхондоо бол ямар нэгэн далдын
хүч уг тоглоомон доторх хачин жигтэй нэгэн хүнийг удирдаад байх шиг...
Нэгэн MineCraft-ын тоглогч Singleplayer горим дээр тоглож яваад манан
дундаас цагаан нүдтэй, хачирхалтай нэгэн хүн өөрлүү нь хараад зогсч
байхыг олж харжээ. Дээр нь ямар ч pop up бүхий нэр хаяг байхгүй агаад
итгэж чадахгүй өнөөх тоглогч маань өөрийгөө Multiplayer-ээр тоглоод
байгаа юм болуу гэж ахин дахин шалгасан гэнэ. Ингээд тэрээр тоглолтоо
хадгалчихаад MineCraft-ын форумруу ороод бичиж гаржээ. "Та нарын хэн
нэгэн чинь псевдо (хийсвэр) хүнтэй таарч байвуу" гээд л. Гэвч тун
удалгүй бичсэн бичлэг нь, нээсэн сэдэв нь устчихжээ. Мань тоглогч ахиад л
шинэ сэдэв нээж, гэвч дахиад л хэдэн хормын дараа хэн нэгэн тэр сэдвийг
ахиад л устгасан байна. Тун удалгүй HeroBrine гэгч гишүүнээс "Одоо
Боль" гэсэн утга бүхий захидал иржээ. Гайхаж хоцорсон мань тоглогч өнөөх
гишүүний мэдээллийг харах гэсэн боловч өөдөөс 404 гэсэн алдаа заасан
байна, өөрөөр хэлбэл хэрэглэгчийн мэдээлэл бүхий хуудас байхгүйэ гэсэн
үг. Мөн тэрхүү нууцлаг тоглогчийг олж харсан гэх их олон гишүүд
өөртэй нь холбогдож эхэлжээ. Ингэж явсаар форумын гишүүн HeroBrine
гэдэг нь Шведийн Gamer байсан бөгөөд өнөөх MineCraft-ыг бүтээсэн
Notch-ын ах нь байж тааржээ. Тэрээр Notch-той хамт MineCraft-ыг хөгжүүлж
байсан юм. Ингээд хүүхдүүд Notch-руу захиа бичиж гэнэ, танд ах байгаа
юу гэж асуусан байна. Харин Notch хариуд нь надад байсаан, одоо тэр минь
нас барсан хэмээх товчхон үгтэй хариуг явуулсан гэнэ. Notch дараа нь
цуу яриаг дарах гэж энэ бүхнээ зүгээр зугаацах гэж ийм код бичиж
оруулсан юмаа гэж тайлбарласан ч үүнд нь итгэхгүй байгаа маш олон хүн
байсаар байгаа юм. Зүгээр л уг тоглоомыг бүтээгч Notch-ын ахын
сүнс нь уг тоглоом дотроо хоргодсоон гэж тэд итгэцгээж байна. Магадгүй
энэ бүхэн үнэхээр үнэн байгаад олон олон тоглогч алдахгүй гэсэндээ Notch
ийнхүү мэдэгдэл хийв үү эсвэл тэрээр үнэнгээсээ тоглоомыг сонирхолтой
болгож зохиомол тоглогч оруулав уу гэдэг нь тодорхойгүй байгаа билээ. Ингээд зарим нэг форумын гишүүдэд тохиолдсон зүйлийг сийрүүлье
PS: Энэхүү HeroBrine үнэн эсвэл худал алин болох нь тодорхойгүй ч
түүнийг харсан гэх маш олон тохиолдлууд байгаа бөгөөд цөөн хэдээс нь
орууллаа. Мөн HeroBrine нь зөвхөн MineCraft-ийн Alpha хувилбарын
Singleplayer горим дээр үзэгддэг гэнэлээ. Гэвч форумын гишүүн
gravedigg153 гэгч gamer үнэхээр Herobrine гэж байдаг бөгөөд зүгээр нэг
зохиомол тоглогч гэхэд байж боломгүй гэмээр хачирхалтай үйлдлүүдийн нь
тухай өөрт тохиолдсон явдлаа бичиж үлдээсэн байна : "Бүгдээрээ л
түүнийг хуурамч гэж хэлж байна, гэхдээ би харин тэгж бодохгүй байнаа.
Би яг тэрнийг хараагүй л дээ, гэхдээ би түүний үлдээсэн ул мөрийг олсон
юм. Нэг өдөр би нилээд хугацаанд тоглоогүй өөрийн ертөнцөө ачааллаад
урьд очиж байгаагүй газруудаараа аялж эхлэв. Тэгээд явж явж өөрт
таалагдсан нэгэн газрыг сонгоод байшингаа тэнд барихаар шийдэж, модонд
явсан юм. Тэгээд явж байтал гэнэт хэсэг модон блок шатаж байлаа, тэгээд
би очиж үзэхээр шийдсэн юм. Удалгүй тэдгээр шатаж буй моддыг тойроод
гартал уулын бэлд нэгэн хаалга хаарагддаг юм байна. Очиж үзвэл тэрхүү
хаалга газраас 2 блокын өндөрт байсан юм. Тэгээд хоёр шавран блок өрөөд
би тэрхүү хаалгаар ортол тэр дотор нэг ширхэг бамбар бас нэг багажны
хайрцаг байсан юм. Ахиад жаахан цааш харвал TNT тавиад тэсэлсэн юм шиг
нүх гарчихсан байсан шүү !! Би амлаж байна, би урьд нь хэзээ ч энд
байгаагүй бас ямар ч TNT хийж байгаагүй. Тэгээд би явахаасаа өмнө тэнд
байсан багажны хайрцгийг нь авчихсан хахаха =-] харин зүүдэнд минь тэр
хүрч ирээд намайг битгий л алчихаасай хэхэ =-[ " гэжээ. харин stefmor90 гэдэг гишүүн бичихдээ
"Би нэтээс Broville-г дуурайлгаж хийсэн газрыг татаж авсан юм. Тэгээд
ямар ч шалтгаангүйгээр зүгээр зугаацаж байшингуудыг дэлбэлж байлаа.
Тэгээд нэг гэрэлт цамхгийг тэслээд зугтаж байхдаа цамхагруу хальт
харахад тэр яг цамхгийн оройд зогсоод доош надруу харж байсан !!! тэгээд
буцаад курсороо эргүүлээд цамхагруу харахад тэр байхгүй байсан. Энэ
үнэн шүү!!! Энэ бүхэн ердөө л 0.5 секундэд л болж өнгөрсөн " гэсэн
байна. HMS PoW гишүүний баталж буйгаар тэрээр, өдрийн цагаар
цөлд явж байхдаа түүнийг олж харсан байна, цагаан нүдтэй тэр яг дүрээр
байсан бөгөөд гартаа барьсан байсан бөгөөд Creeper-үүдийг шатааж байжээ.
Гэнэт өөрийг нь анзаарсан мэт ууршаад алга болчихсон гэнэ. Stuvi гишүүнд тохиолдсон явдал бүр ч жихүүдэс хүрмээр юм.
"Би саяхан өөрийн нэг найздаа MineCraft-ыг үзүүлсэн юм, тэгээд түүнд
маш их таалагдаад надаас авсан юм лдаа. Тэгээд тэр байнга л надаас юм
асуудаг болсон. Тэрийг яаж хийдийн, энийг яах уу гээд л. Нэг удаа надруу
залгаад хүрз яаж хийхийг асуусан юм, тэгээд би түүнд яаж хийдгийг нь
хэлж өгөөд, удалгүй HeroBrine-ы талаар ярьсан юм. Гэтэл удалгүй ярианы
төлбөр маань жирийн үеийнхээс хамаагүй өндөр гарсан болохыг маргааш нь
мэдэж авлаа, уг нь удаан яриагүйшдэ, үнэхээр сонирхолтой. Тэгээд найздаа
тухайгаа ярьсан юм лдаа, гэнэт Heronbrine-ы нэрийг дуудсан төдийд бид
хоёрын холбоо гэнэт тасарчихсан шүү. Хөгжилтэй ч гэсэн бас л нэгэн
бодлын эвгүй л байлаа" Aprilfools гишүүнд тохиолдсон явдал
Тэрээр "Би Herobrine байдаггүй гэдгийг мэднэ лдээ гэхдээ та нарын бичиж
байгаа энэ зүйлсийг уншихад хөгжилтэй юмаа." гэсэн утгатай сэтгэгдэл
бичжээ форум дээр. Тэгээд энэ форумын сэдвийн эхний хуудсыг уншиж байх
үед (өнөөх хэн нэгэн нээсэн сэдвийг нь устгаад байна гэсэн захидлын
хэсэг дээр) гэнэт гэрийн утас нь дуугарчээ... Энэ бүх явдлаа тэрээр
дахин сэтгэгдэл үлдээж бичсэн бөгөөд "Утасдсан дугаар нь 090988 байсан
юм - ийм дугаар гэж байхгүй шүүдээ. Тэгээд утсаа аваад байна уу байна уу
гээд бараг 30 секунд болсон байхаа, гэтэл хэн ч хариулахгүй болохоор нь
утсаа тавьсан юм, энэ үед л би үнэн голоосоо айж эхэлсэн шүү. Herobrine
надруу утасдсан юм боловуу гэсэн тэнэг бодол орж ирээд намайг бүр
айлгаж орхисон. Herobrine биш байсныг би мэдэж байсан ч, гэхдээ л
үнэхээр хачирхалтай байна" гэж бичжээ.


Нийт сэтгэгдэл: 5 | |
|
Herobrine iig yg oirhnoos harsan mash goy ym bnlee tsohij uzsen tgd alsan chin pigman tortson
|
Элдэв хараалын сэтгэгдэл бичихгүй байхыг хүсье!!!
|
|